동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хятад-Солонгосын соёл, аялал жуулчлалын наадамд оролцов.2016-05-04

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 IMG_20160424_165014.jpg   첨부파일 16.4.25경북_상해사무소_개소식1.jpg  

첨부파일

첨부파일

4 дүгээр сарын 24-ний өдөр Кёнсанбүг муж болон Дэгү хотын захиргаа хамтран БНХАУ-ын Шанхай хотноо “Дэгү хот, Кёнсанбүг мужид айлчлах жил 2016-Хятад, Солонгосын соёл, аялал жуулчлалын наадам”-ыг зохион байгуулав. Энэ арга хэмжээг Дэгү хот-Кёнсанбүг мужид айлчлах жилийн хүрээнд Хятадын ард иргэд, аялал жуулчлалын компани, хэвлэл мэдээллийн төлөөллийг оролцуулан зохион байгуулсан бөгөөд хятад жуулчдыг Кёнсанбүг муж, Дэгү хотод олноор татах зорилготой ажээ. Мөн Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон Кёнсанбүг мужийн захирагч тэргүүтэй төлөөлөгчдийн хамт Кёнсанбүг мужийн Шанхай муж дахь худалдаа, хөрөнгө оруулалтын газрын нээлт болон Кёнсанбүг муж, Дэгү-Уламжлалт анагаах ухааны их сургууль, Хятадын компани хооронд гоо сайханы бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх талаар хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцов.