동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал амжилттай болж өнгөрлөө.2016-05-04

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 DSC_0312.JPG   첨부파일 DSC_0376.JPG   첨부파일 DSC_0450.JPG   첨부파일 DSC_0399.JPG  

첨부파일

첨부파일

첨부파일

첨부파일

4 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд БНСУ-ын Кёнсанбүг мужийн Пухан хотноо тус хурал болж өнгөрлөө. Хуралд Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон, Пусан дахь ОХУ-ын Ерөнхий консулын газрын ерөнхий консул Александр Востриков, Монгол улсын Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа, Япон улсын Хёго мужийн захиргааны Олон улстай харилцах хэлтсийн дарга Ишида Кацнури, БНХАУ-ын Өвөрмонголын ӨЗО-ы Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга Си Виц тэргүүтэй 5 улсын 36 орон нутгийн 100 гаруй хүмүүс оролцов. Уг хурлыг Холбооны гишүүн орон нутгуудын төрийн албан хаагчид нэг дор цуглан Холбооны талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, орон нутаг хоорондын хүмүүсийн харилцааг тогтоох зорилгоор 2006 оноос эхлэн зохиох болсон бөгөөд энэ жил 11 дэх удаа зохион байгуулж өнгөрсөн хугацаанд 800 гаруй хүн хуралд оролцоод байна. Хурлаар Холбооны Хэрэг эрхлэх газрын гол үйл ажиллагааны тайланг тавьсан. Мөн орон нутгуудаас өөрийн нутагт болох гол арга хэмжээний талаар танилцуулсан. Холбооны дотоод асуудал болох гишүүний татвар төлөх журам нэвтрүүлэх, Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэж, мэргэжилтнүүд санал бодлоо хэлэв. Тухайлбал Японы орон нутгуудаас “Гишүүний татвар төлөх журмийг дэмжиж байгаа ч татварын зарцуулалтын талаар тодорхой заалт оруулах шаардлагатайг онцлов. .