동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Монголын орон нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөгчид NEAR Холбооны Хэрэг эрхлэх газарт зочлов.2016-02-22

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 DSC_0689.JPG   첨부파일 DSC_0607.JPG  

첨부파일

첨부파일

Монгол Улсын Их хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон зарим аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга зэрэг 17 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, Щвейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Солонгос улсад туршлага судалж ажиллах үеэрээ 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр NEAR холбооны Хэрэг эрхлэх газарт зочилж, Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон болон бусад ажилтнуудтай уулзаж ярилцлаа. Уулзалтын үеэр УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатар “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр бид олон арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Зүүн хойд Азийн нутгийн захиргааны байгууллагуудыг холбон ажиллаж буй та бүхэнтэй цаашид илүү ойртож, хамтран ажиллах хүсэлтэй байна” гэв. Харин Жон Жэ Вон ерөнхий нарийн бичгийн дарга хэлэхдээ “Монгол улсын бүх аймаг, нийслэл тус Холбооны гишүүнээр элсэн, үйл ажиллагаанд идэвхитэй оролцож ирсэн. Гишүүн байгууллагууд хоорондын мэдээлэл солилцоог сайжруулах, идэвхитэй хүргэх тал дээр бид улам анхаарч ажиллана. Ингэснээр Монголын нутгийн өөрөө удирдах байгууллагуудын хөгжилд ч хувь нэмэр болно гэж найдаж байна” гэжээ.