동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Холбооны Хэрэг эрхлэх газрын гадаад ажилтнууд Чонду дахь “Дарсны хонгил”, Дэкаяагийн түүхийн музей үзэв.2016-03-07

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 4 (1).JPG   첨부파일 1.jpg  

첨부파일

첨부파일

3 дугаар сарын 5-ны өдөр Холбооны Хэрэг эрхлэх газарт ажиллаж буй Хятад, Япон, Монгол, Орос улсын төрийн албан хаагчид Кёнсанбүг мужийн Гурён сум, Чонду сумдад танилцах аялал хийв. Эхлээд Гурён суманд очиж, Солонгосын нутаг дэвсгэрт оршин тогтнож байсан эртний Каяа улсын олдворууд бүхий Дэкаяагийн музей болон 4-6 дугаар зууны үед хамаарах 704 булш бунхан бүхий цогцолборыг үзэж сонирхов. Түүнчлэн Чонду суман дахь “Дарсны хонгил”-ыг үзэв. Энэ нутагт өмнө нь зөвхөн илжгэн чих жимсний тариалалтаараа алдартай байсан бол хожмоо иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ажлын байр бий болгох зорилгоор жимсээ боловсруулан дарс үйлдвэрлэх болж, дарсны хонгилыг байгуулжээ. Галт тэрэг явдаг байгаад ашиглагдахаа больсон хонгилыг дарс хадгалах, худалдаалах, үйлчлэх газар болгон ийнхүү тохижуулснаар аялал жуулчлалын нэгэн шинэ бүтээгдэхүүн бий болсон байна. Өнөөдөр нутгийн жимсээр нэрсэн дарсыг амтлангаа тус хонгилд тавигддаг урлагийн бүтээлийн үзэсгэлэнг үзэж сонирхохоор зорин ирэх олон жуулчдын хөл тасрахгүй болжээ. Хэрэг эрхлэх газраас гадаад ажилтнуудад солонгосын аж амьдрал, нийгэм соёлыг ойлгуулж таниулах зорилгоор энэ мэт соёлын хөтөлбөр, арга хэмжээг тогтмол зохион байгуулан хэрэгжүүлж байна.