동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Кёнсанбүг мужийн захиргааны шинэ ордны нээлтэд оролцов.2016-03-11

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 0310_1.jpg   첨부파일 러시아 총영사와 전재원 사무총장.jpg  

첨부파일

첨부파일

3 дугаар сарын 10-ны өдөр NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон Кёнсанбүг мужийн захиргааны шинэ ордны нээлтэд оролцов. Тус мужийн Андун хотод орших захиргааны шинэ ордны өмнөх талбайд болсон ордны нээлтийн ажиллагаанд БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ тэргүүтэй дотоод гадаадын арван мянга гаруй зочид оролцож, баяр хүргэв. Энэ өдөр Андун хотын Гранд зочид болсон БНСУ дахь гадаадын дипломат албаны төлөөлөгчдөд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтад Ерөнхий нарийн бичгийн дарга оролцож, Кёнсанбүг мужийн захирагчийн орлогч, мөн тус мужийн Олон улсын харилцааны зөвлөх элчин сайд, “Шинэ тосгон” хөдөлгөөнийг дэлхийд таниулах сангийн захирал, БНСУ-д суугаа гадаадын 21 улсын элчин сайд зэрэг 40 гаруй хүн оролцжээ.