동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Гамшгаас сэргийлэх хорооны 14-р хурал болж өнгөрлөө.2016-03-11

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 20160308_170755.jpg   첨부파일 20160309_095840.jpg   첨부파일 20160309_113629.jpg  

첨부파일

첨부파일

첨부파일

NEAR Холбооны Гамшгаас сэргийлэх хорооны 14-р хурал 2016 оны 3 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд Япон улсын Хёго мужийн Кобэ хотод болж өнгөрлөө. Энэ хуралд Зүүн хойд Азийн 3 улсын 17 орны 32 хүн оролцлоо. Гамшгаас сэргийлэх хороо нь тус Холбооны төлөөлөх хорооны хувьд Холбооны гишүүн орон нутгуудын гамшиг, онцгой байдлын боловсон хүчний чадварыг бэхжүүлж, Зүүн хойд Азийн бүсийн гамшиг, гамшгаас үүдэлтэй хохирлыг бууруулахын тулд 2002 жилээс эхлэн жил бүр хурал зохиож байна. Хурлыг зохион явуулсан Хёго муж 1995 онд Кобэ хот зэрэг Ханшин нутагт болсон хүчтэй газар хөдлөлтөөс үүдсэн сургамж, туршлагад үндэслэн гамшгаас сэргийлэх үйл ажиллагааг явуулж ирсэн. Гамшгаас сэргийлэх хорооны хурлаар холбогдох олон улсын байгууллагуудаас илтгэл тавих, санал бодол солилцох, гамшгаас сэргийлэх чиглэлийн байгууламжтай танилцуулах зэргээр туршлага сургамжаасаа хуваалцдаг. NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын орлогч дарга Ли Сан Ги тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүн уг хуралд мөн оролцов.