동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

3 дахь удаагийн эссэ бичлэгийн уралдааны дүн гарлаа.2015-12-16

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 DSC_0321.JPG   첨부파일 DSC_0309.JPG  

첨부파일

첨부파일

2013 оноос эхлэн Зүүн хойд Азийн нийгэм, эдийн засаг, соёлын талаарх хүүхэд сурагчдийн сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор явуулж ирсэн эссэ бичлэгийн уралдааныг жил бүр зохион явуулж, хүүхэд сурагчид ч өргөнөөр оролцож байна. Энэ жил “Зүүн хойд Азийн соёлын харилцаа” ба “Байгаль орчны асуудал” хэмээх сонголттой сэдвээр уралдааныг зарласан ба нийт 5 улсаас 56 бүтээл ирсэн. Тэргүүн байрыг Япон улсын Тояама мужийн Даймон ахлах сургуулийн сурагч Снагузака Шудай эзэлж, дэд байрыг Шаньдун мужийн Дуниншин хотын лабаротори дунд сургуулийн сурагч Вуан Рүо Ви, Шиманэ мужийн Ицмуни хотын ахлах сургуулийн сурагч Суда Хацки, Гёнжү эмэгтэйчүүдийн ахлах сургуулийн сурагч Ом Юн Жү, Увс аймгийн Улаангом хотын 2-р сургуулийн сурагч Б.Номинэрдэнэ, Хабаровск хязгаарын ахлах сургуулийн сурагч Арифейва Арина нар тус тус эзлэв. 12 дугаар сарын 17-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон уралдаанд БНСУ-аас оролцож, дэд байр эзэлсэн Ом Юн Жү сурагчид шагналыг гардуулав. Бусад улсаас оролцсон сурагчдийн шагналыг шуудангаар явуулах болно. Дашрамд NEAR news сэтгүүлийн 2016 оны дугаарт уралдаанд тэргүүн байр эзэлсэн сурагчийн эссэ бичлэгийг нийтлэх болно.