동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Олон улсын эрдэм шинжилгээний 7-р хурал боллоо.2014-11-11

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 bod_1415336557069.jpg  

첨부파일

11 сарын 6-ны өдөр Сөүл хотноо Хэвлэлийн төвд “Олон улсын хамтын ажиллагаагаар дамжуулан Солонгосын хойгийг нэгтгэх эдийн засгийн стратеги” сэдвээр олон улсын 7 дахь эрдэм шинжилгээний хурал болж өнгөрлөө. Солонгосын Зүүн хойд Азийн хамтын нийгэмлэгийн судалгааны сангаас тус сан байгуулагдсны 7 жилййн ойд зориулан олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаагаар дамжуулан Хойд, Өмнөд Солонгосын эдийн засгийн үйл ажиллагааг явуулах талаар хэлэлцэж, Солонгосын хойгийг нэгтгэхэд бүтээлч, тогтвортой арга замыг олох зорилгоор уг хурлыг зохиожээ. Эрдэм шинжилгээний хурлыг нээж тус сангийн удирдах зөвлөлийн дарга Ли Сэн Рюл үг хэлж, дараагаар нь “Хамтдаа хөгжих хороо”-ны дарга Ан Чүн Ён нээлтийн илтгэл тавив. Хурал “Олон улсын хамтын ажиллагаагаар дамжуулан Хойд Өмнөд Солонгосын эдийн засгийн хамтын нийгэмлэгийг байгуулах стратеги”, “Хойд Өмнөд Солонгосыг нэгтгэхийн төлөө Өмнөд Солонгос Америкийн цэргийн холбоо ба Хятад, Өмнөд Солонгосын аюулгүй байдлын хамтын ажиллагааны стратеги” гэсэн сэдвээр илтгэлүүд тавигдаж, дараагаар нь хэлэлцүүлэг өрнүүлэв. Хурлын дараагаар Зүүн хойд Азийн энх тайвны үйл хэрэгт хувь нэмэр оруулсныг үнэлж хүндэт профессор Вуада Харукид 7 дахь удаагийн Зүүн хойд Азийн олон улсын хамтын ажиллагааны шагнал гардуулав. Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю уг эрдэм шинжилгээний хуралд оролцож, Зүүн хойд Азийн олон улсын хамтын ажиллагаа ба Солонгосын хойгийг энхтайвнаар нэгтгэх талаар өөрийн санал бодлоос хуваалцав.