동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Шиманэ мужийн захиргааны Соёл, олон улсын хэлтсийн дарга Холбооны Хэрэг эрхлэх газарт айлчлав.2014-11-13

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 bod_1415856337569.jpg   첨부파일 bod_1415856338345.jpg  

첨부파일

첨부파일

11 сарын 10-ны өдөр Япон улсын Шиманэ мужийн захиргааны Соёл, олон улсын хэлтсийн дарга Вакасики Шинжи Холбооны Хэрэг эрхлэх газарт айлчилж, тус газрын үйл ажиллагаатай танилцахаас гадна Солонгос, Японы харилцаа, нэн ялангуяа Гёнсанбүг муж ба Шиманэ мужийн харилцааны талаар санал бодол солилцов. Тэрээр 11 сарын 7-ны өдөр Пусан хот дахь Япон улсын Ерөнхий консулын газраас зохион явуулсан япон хэлний ярианы тэмцээнийг үзэж, Шиманэ мужийн захирагчийн нэрэмжит шагналыг олгохоор Солонгост айлчилсан юм. Шиманэ муж NEAR Холбоо байгуулагдахын өмнө Зүүн хойд Азийн бүсийн орон нутгуудын анхдугаар хурлыг зохиож байснаас гадна Холбооны Боловсрол, соёлын хорооны зохицуулагчаар ажилладаг. Тус хорооноос Зүүн хойд Азийн бүсийн хүүхэд залуучуудад зориулсан олон улсын харилцааны хөтөлбөрийг зохион явуулж байна.