동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид Хятад улсад айлчлав.2014-12-03

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 닝샤.bmp   첨부파일 랴오닝.bmp  

첨부파일

첨부파일

Холбооны Хэрэг эрхлэх газрын орлогч дарга Ли Жун Хуан тэргүүтэй төлөөлөгчид Холбоонд гишүүн элсүүлэх, гишүүн орон нутаг хоорондын харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор 11 сарын 24-28-ний өдрүүдэд БНХАУ-ын Ляонин муж, Ниншя Хуйн ӨЗО-д тус тус айлчлав. 24-ний өдөр Ляонин мужийн гадаад харилцааны хэлтсийн орлогч даргатай уулзан Холбооны талаар танилцуулж, тус мужийг гишүүнээр элсэхийг хүсэв. Одоогийн байдлаар Ляонин муж Холбооны үйл ажиллагаанд ажиглагч статустайгаар оролцдог бөгөөд тус мужийн зүгээс цаашид Холбооны хүрээнд өргөн харилцааг явуулахад хичээх болно гэв. Дараагаар нь 2012 онд Холбооны 9-р Бүгд хурлыг амжилтай зохион явуулсан Ниншя Хуйн ӨЗО-д айлчлан Азийг хариуцсан дарга Жан Хуай тэргүүтэй тус орны Гадаад харилцааны хэлтсийн хүмүүстэй уулзан цаашид харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх арга замын талаар санал бодол солилцов.