동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Vienna R20 арга хэмжээнд оролцов.2013-02-15

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 비엔나1.JPG   첨부파일 비엔나2.JPG   첨부파일 비엔나3.JPG  

첨부파일

첨부파일

첨부파일

Өнгөрсөн 1 сарын 31-ний өдрөөс 2 сарын 1-ний өдрийг хүртэл Австрийн Вена хотноо зохиогдсон “R20 Вена бага хурал”-д Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю урилгаар оролцлоо. Дэлхийн орон нутгийн захиргаадаас бүрдсэн “Уур амьсгалын өөрчлөлтийн байгууллага(R-20: Regions of Climate Change)-аас зохион байгуулсан уг бага хуралд тус байгуулагын тэргүүлэгч Арнольд Щварцнеггер, Европоын холбооны гүйцэтгэх хорооны дарга Мануэл Барросо, Австрийн ерөнхий сайд Вернер Фэйман, Румын улсын ерөнхий сад Виктор Понта НҮБ-ны ЮНИДО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Кандэ Юмкелла зэрэг уур амьсгалын өөрчлөлттэй холбогдох орон нутгийн байгууллага, төрийн бус байгууллага, компани, институтийн 600 гаруй төлөөлөгч оролцлоо. Тогтвортой эрчим хүчний ирээдүй хэмээх сэдвээр зохиогдсон энэ удаагийн бага хурал ирээдүйн эрчим хүчний бодлого, сэргээгдэх шинэ эрчим хүчний бодлогыг орон нутгийн захиргаадад шилжүүлэх, шинэчлэлийн санхүүгийн дэмжлэгийн бодлого, технологи шилжүүлэх, эдийн засгийн шинээр хөгжиж буй орон нутгийн бодит жишээ, тогтвортой эрчим хүчний бодлогын арга зам гэсэн хэсэгчилсэн сэдвээр хуваагдан зохиогджээ. Урилгаар оролцсон ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю Зүүн хойд Азийн бүсийн уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн байдал ба сэргээгдэх шинэ эрчим хүчний бодлогоос танилцууллаа. Түүнчлэн тус холбоотой түншлэлийн харилцаа тогтоогоод буй R20 байгуулагатай энэ жил Зүүн хойд азийн бүсэд хамтарсан олон улсын форум зохиох талаар зөвшилцлөө. R20 нь уур амьсгалын өөрчлөлттэй холбогдуулан үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн захиргаадаас бүрдэх олон улсын байгууллага юм. 2010 онд Калифорни мужийн захирагч асан Арнольд Щварцнеггерийн санаачлагтайгаар байгуулагдсан бөгөөд дэлхийн орон нутгийн захиргаад, уур амьсгалын өөрчлөлтийн эрсэг төрийн бус байгууллага, компани, институтийнүйл ажиллагаанд тдэмжлэг үзүүлдэг санхүүгийн байгуллага, NEAR, AER гэхчлэн орон нутгийн хамтын ажиллагааны байгууллага гишүүнээр элссэн НҮБ-тай ч нягт харилцаатай байгууллага юм.