동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Японы орон нутгийн глобалчлалын байгууллагын төлөөлөгчид Хэрэг эрхлэх газраар айлчлав.2013-03-15

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 크레아방문단1.JPG   첨부파일 크레아방문단2.JPG  

첨부파일

첨부파일

Өнгөрсөн 3 сарын 8-ны өдөр Японы орон нутгийн глобалчлалын нийгэмлэг(цаашид CLAIR гэх)-ийн Сөүл дэх салбараас зохион байгуулсан семинарийн хүрээнд Солонгос улсад ажиллаж буй Японы орон нутгийн төрийн албан хаагч бүхий 17 хүний бүрэлдэхүүн NEAR Холбооны Хэрэг эрхлэх газраар айлчлав. Тэдгээр албан хаагчдийг Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю хүлээн авч уулзан NEAR Холбоо, Холбооны Хэрэг эрхлэх газрын талаар танилцуулав. 3 сарын 7-ны өдөр Үльсан хотын захирагч Пак Мэн Ү-тэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүн уулзсаны дараа халимны музей, Хёндэ автомашины үйлдвэр, Тэхуа гол зэрэг газруудаар явж танилцжээ. 3 сарын 8-ны өдөр Поско, Гүрюнпу дахь японы гудамж, Хумигут парк, Жүгдү захтай танилцахын зэрэгцээ Пухан хотын захирагчийн орлогч Жон Бён Юнтэй уулзжээ. ※Японы орон нутгийн глобалчлалын нийгэмлэг(цаашид CLAIR) Орон нутгийн глобалчлалд дэмжлэг үзүүлэх үүднээс японы орон нутгууд хамтын бүтэц зохион байгуулалттайгаар 1988 оны 7 сард Токиод нийгэмлэгийн төвийг нээсэн. Дараагаар нь Нью Йорк, Лондон, Парис, Сингапур, Сөүл, Сидней, Бээжин гэхчлэн дэлхийн 7 хотод салбараа нээжээ.