동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид people.com korea үүсгэн байгуулах арга хэмжээнд оролцов.2012-03-28

Бичлэг оруулахNearAdmin

Файл

Өнгөрсөн 3 сарын 6-ны өдөр Сөүл хотын хэвлэлийн төвд зохиогдсон Хятадын үндэсний мэдээллийн people.com агентлагийн Солонгос дахь салбарын нээлтийн ажиллагаанд Хэрэг эрхлэх газрын орлогч дарга Ким Жун Хаг оролцов. Уг арга хэмжээгээр 3 сарын 3-ны өдрөөс Бээжинд зохиогдсон Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлаар хэлэлцсэн асуудал,  Хятадын эдийн засаг, нийгмийн сүүлийн үеийн чиг хандлагын талаар мэргэжилтнүүд санал бодол солилцов. Орлогч дарга Ким Жун Хаг уг арга хэмжээг ивээн тэтгэсэн Жусон илбу сонины Зүүн хойд Азийн судалгааны газрын дарга Жи Хэй Бобтой уулзан арга хэмжээ амжилттай болсонд баяр хүргэхийн зэрэгцээ цаашид Холбооны хэрэг эрхлэх газартай хамтран ажиллах арга замыг эрэлхийлэх талаар ярилцав.