동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю R20 чуулганд оролцов.2012-03-28

Бичлэг оруулахNearAdmin

Файл

Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю R20 байгууллагын урилгаар 3 сарын 6-11-ний өдрүүдэд Швейцарийн Женев хотноо зохиогдсон R20 чуулган болон “ногоон эдийн засгийг байгуулах орон нутаг “ Rio байгаль орчны хуралд оролцож, AER

байгууллагын төлөөлөлтэй уулзав. Хуралд оролцогчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд орон нутаг тэргүүлэх үүрэг гүйцэтгэхэд санал нэгдэж, үүний төлөө хамтран ажиллахаар болов.

*R20 (Regions of Climate Action, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бүс): 2011 онд Калифорни мужийн захиаргч асан Арнольд Щварцнеггер болон дэлхийн бусад удирдагчид НҮБ-тай хамтран байгуулсан байгууллага бөгөөд дэлхийн муж, орон нутаг бүсийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх нүүрсхүчил багатай эдийн засгийн хөгжлийн төсөл, бодлого, тэргүүний туршлагыг хэрэгжүүлэх, хуваалцах зорилготой ба Щвейцарт төвтэй.

 

*AER (Assembly of European Regions, Европын орон нутгийн зөвлөл): Европын орон нутгийн хамтын хөгжил, харилцан бие биенээ нөхөхийн тулд 1985 онд байгуулагдсан. Одоо 33 улсын 270 байгууллагаас бүрдэх ба Францын Альсас мужийн Страссбүргт төв нь байрладаг.