동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Кёнсанбүг мужийн захирагч Ким Гуан Юн Европ, Африкаар ажлын айлчлал хийв.2012-03-28

Бичлэг оруулахNearAdmin

Файл

3 сарын 15-22-ны өдрүүдэд “Дэлхийн усны 7-р форум” зохиох эрхийг авах болон Шинэ тосгон хөдөлгөөнөөр дамжуулан ядуурлыг арилгах зорилгоор Европ, Африкаар ажлын айлчлал хийв.

Францд болсон дэлхийн усны 6-р форумд оролцож, 2012 онд дэлхийн усны 7-р форумыг зохиох эрхийг авсан Дэгү хот болон Кёнсанбүг мужийг сурталчлан таниулахын зэрэгцээ зохион байгуулагч хотын тугыг гардан авав. Мөн Африкийн Этиопд “Хүн төрөлхтний хамтын оршин тогтнол ба хөгжил цэцэглэлт” хэмээх уриан дор 2010 оноос Кёнсанбүг мужийн Африкийн бүсэд хэрэгжүүлж буй шинэ тосгон хөдөлгөөнийг дэлхийд таниулах тслийн газар дээр нь очиж танилцан Этиопийн төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзав.

Ким Гуан Юн захирагч дэлхийн чанартай усны арга хэмжээг Дэгү хотод зохиож цаашид олон улсад усны аж үйлдвэрийн чиглэлийн төв хот болж үүгээр дамжуулан ажлын байрыг ихээр гаргах болно” гэв. Мөн “Зүүн өмнөд Ази ба Африкаас авахуулаад буурай хөгжилтэй улсуудад шинэ тосгон хөдөлгөөнийг өрнүлэх, сайн дурын тусламжийн үйл ажиллагааг явуулахын зэрэгцээ урт дунд хугацаанд солонгосын компаниудийн зах зээлийг өргөтгөх болно гэв.