동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Амьд далай, амьсгалагч далайн эрэг” 2012 Ёосү дэлхийн үзэсгэлэн2012-03-28

Бичлэг оруулахNearAdmin

Файл

5 сарын 12-ны өдрөөс 8 сарын 12-ны өдрийг хүртэл Жолланам мужийн Ёосү хотод “амьд далай, амьсгалагч далайн эрэг” сэдвээр зохиогдоно.  Тус үзэсгэлэн нь далай ба далайн эргийн ач холбогдол, үүрэг, түүнийг хамгаалахын чухлыг таниулж, олон улсад далай тэнгисийг ухаалгаар ашиглах, шинэ парадигмийг гаргах юм.

 

Далайн үзэсгэлэн

2012 Ёосү дэлхийн үэзсэлэнгээр Солонгосын усан онгоцны тэргүүлэх технологи, далайн био аж үйлдвэр, далайн бохирдуулагч бодисыг зайлуулах технологиос авахуулаад дэлхийн сүүлийн үеийн дэвшилтэт далайтай холбогдох технологи, тоног төхөөрөмжүүдийг үзүүлэн тавих юм. Мөн магадгүй нэгэн зууны дараах усан доторх хотын амьдралын дүр төрх, шумбагч онгоцоор дэлхийн далайн хотуудыг тойрох мэт санагдуулам далайн эко орчин, хүн төрөлхтний далайтай хамт туулсан түүхэн замнал зэрэгтэй танилцаж болоно. Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан зочид жуулчид длайн аж үйлдвэрийн технологи, далайн соёл иргэншил, далайн эргийн хот, далайн бичил биет зэргийн талаар илүү ихийг мэдэж авах юм.

Нүүрстөрөгчийн гаралт бага ногоон хөгжил бүхий байгальд хор хал бага үзэсгэлэн

Түүгээр ч үл барам ердийн нэг технологийн үзэсгэлэн хэлбэрээс хальж уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэх байгаль орчин үзэсгэлэн болохын хувьд дэлхийд анх удаа байгаль орчны зааварчилга гаргаж, үзэсгэлэн болох газрыг нүүрстөрөгчийн гаралт бага ногоон хөгжлийн жишиг хот болгох болно.

Далайн эко орчинг сэргээхийн тулд үзэсгэлэнгийн эргэн тойронд далайн эргийн дагуу ойг байгуулж, байгальд хор хал багатай загас үржүүлгийн аж ахуйтай танилцаж болох ба цементен даршан цамхагыг дахин ашиглаж хийсэн “Тэнгэрийн цамхаг”-т далайн усыг цэвэршүүлж гаргаж авсан ундны уснаас ууж үзэж болно. Мөн Солонгост хамгийн том эрчим хүчний паркт нарны гэрлийн станц, эрчим хүчний төөрдөг зам, дугуйгаар эрчим хүч ажиллуулж ус гаргах, дахин боловсруулж хийсэн пуужин, тогоор явагч автобусанд суух зэргээр эрчим хүчтэй холбогдох төрөл бүрийн байгууламжтай танилцах боломжтой. Түүнээс гадна дэлхийн нэртэй соёл урлагийн тоглолт үзэж болно.

 

2012 Ёосү дэлхийн үзэсгэлэн

Хугацаа : 2012. 5. 12 ~ 8. 12 (93 өдөр)

Орох тасалбар(энгийн тасалбар : үзэсгэлэн, тоглолт үзэж болно):

Насанд хүрсэн хүн 33000 вон, сургуулийн насны хүүхэд 25000, сургулийн өмнөх насны хүүхэд, ахмад настан 19000

вэбсайт: www.expo2012.kr  лавлах: T. +82-1577-2011