Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО
홈 Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ
NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид ОХУ болон БНХАУ-ын Ерөнхий консулын газар байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан хүлээн авалтад оролцлоо2023-09-25
Бичлэг оруулахAdmin
Файл 기념사진.jpg
NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жинийг БНХАУ-д томилолттой байх үед түүнийг төлөөлөн Олон улс, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Чэ Жү Хуа тэргүүтэй Хэрэг эрхлэх газрын бусад ажилчид Бүсан хотын Парадайс зочид буудалд болсон "Бүсан хотод ОХУ-ын Ерөнхий консулын газар нээгдсэний 30 жилийн ой / 9.19/, “БНХАУ байгуулагдсаны 74 жил, БНХАУ-ын Бүсан дахь Ерөнхий консулын газар нээгдсэний 30 жилийн ой” /9.22/ хүндэтгэлийн хүлээн авалтад оролцож, баяр хүргэв.
Энэхүү хүлээн авалтыг ОХУ-аас Бүсан хотод суугаа Ерөнхий консул Дудник Оксана зохион байгуулсан бөгөөд тус хот дахь ОХУ-ын Консулын газар нээгдэхээс өмнөх дэд консулын газрын (1903-1923) үеийн бичиг баримтыг дэлгэж, түүхийг таниулах зорилгоор үзэсгэлэн гаргав.
БНХАУ-ын Ерөнхий консул Жин Ил Пё хүлээн авалтын үеэр мэндчилгээ дэвшүүлэхдээ “БНХАУ, БНСУ-нь хөдлөх аргагүй ойр хөрш, салшгүй түнш учраас хоёр улс улам нягт хамтран ажиллах ёстой” гэв.
Хариу