동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Зүүн хойд Азийн байгаль орчны асуудлыг Тояама мужид хэлэлцэв.2011-11-22

Бичлэг оруулахNearAdmin

Файл 첨부파일 DSCF90842.jpg  

첨부파일

 

Зүүн хойд Азийн байгаль орчны асуудлыг Тояама мужид хэлэлцэв.

 

Зүүн хойд Азийн бүсийн байгаль орчныг хамгаалах чиглэлийн төслийн явц, хэрэгжилтийг тайлагнаж мэдээлэл солилцох зорилгоор 2011 оны 11 сарын 8-ны өдрөөс 11-ний өдрийг хүртэл Япон улсын Тояама мужид Холбооны байгаль орчны хорооны 10-р хурал болж өнгөрлөө.

9-ний өдөр зохиогдсон байгаль орчны хорооны хурлаар NEAR Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю, байгаль орчны яамны олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Нитта Акира, CEARAC байгууллагын дарга Танака Норихико зэрэг зочид болон гишүүн 7 орон нутгаас оролцов.

10-ны өдөр зохиогдсон далайн хог хаягдлын судалгааны хурлаар гишүүн 5, гишүүн бус 4 байгууллага оролцов.

Далайн хог хаягдлын судалгааны хурлаар цаашдын чиг хандлагын талаарх хэлэлцүүлэг явагдсан ба нэгдүгээрт аашид арга хэмжээнд оролцогчдийн тоог нэмэгдүүлэх болон боловсрол аж үйлдвэрийн газруудын уялдаа холбоог бэхжүүлэхийн тулд ашгийн бус байгууллага зэргээс оролцуулах, Солонгос, Хятад, Орос, Япон 4 улсад судалгаа явуулах, хоёрдугаарт, хорт хийн гаралтыг дарахын тулд хог хаягдал ба далайн хогийг ашигласан дүрслэх урлагийн бүтээлийг дээрх дөрвөн улсад хийхээр шийдвэрлэв.

Нөгөө талаар байгаль орчны хорооны дараагийн зохицуулагчаар Тояама муж үргэлжлүүлэн ажиллахаар болов.

 

 байгаль орчны хорооны хурлын материал

http://www.npec.or.jp/0_info/contents/68.pdf (япон хэл дээр)
 * Бусад хэлээр Тояама мужаас дараа тавих болно.

 

  Лавлах утас

: +81-76-444-3158