동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Шиманэ муж "Зүүн хойд Азийн олон улсын соёл" хөтөлбөрт ажил зохион явуулж байна.2007-12-05

Бичлэг оруулахNearAdmin

Файл

Шиманэ муж нь Зүүн хойд Азийн бүсийн улсуудын орон нутаг хоорондын харилцаа, сүлжээг бүрэлдүүлэхийг идэвхжүүлэхийн тулд “Зүүн хойд Азийн олон улсын соёл” хөтөлбөрт ажлыг зохион явуулж байгаа билээ. Уг ажлын хүрээнд Зүүн хойд Азийн улсуудаас үндэсний урлагын чуулга Шиманэ мужийн урилгаар ирж тус мужийн ард иргэдэд өөрсдийн уламжлалт соёл, урлагыг өргөн танилцуулдаг юм.

Энэ удаад Солонгосын “Нуридан” хамтлаг уригдан Шиманэ мужийн ард иргэдэд хаягдал бүтээгдэхүүнийг ашиглан хөгжмийн зэмсэг хийх сургалт явуулахын зэрэгцээ урлагын тоглолт хийв. Мөн мужийн үндэсний урлагын чуулгатай хамтран тоглолт хийж, бага сургуулиар явж танилцлаа.

Нуридан хамтлаг нь 2004 онд Ёнсэ Их Сургуулийн залуусын соёлын төвийн харьяа Сөүлийн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвөөс төрөн гарсан уран сайханч, дууны техникч, хөгжмийн зэмсэг бүтээгч зэрэг 30-аад хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд жилд гадаад дотоодод 200 гаруй удаагийн тоглолт хийж байна. Тус хамтлаг нь хаягдал бүтээгдэхүүнийг ашиглан өөрсдийн гараар хийсэн хөгжмөөр тоглодог онцлогтой.