동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Нарийн бичгийн даргын орлогч Ли Ён Хуа Монгол улсын Сэлэнгэ аймгаар айлчлав.2008-06-02

Бичлэг оруулахNearAdmin

Файл

Холбооны Хэрэг эрхлэх газрын нарийн бичгийн даргын орлогч Ли Ён Хуа өнгөрсөн 5 сарын 13-17-ны өдрүүдэд гишүүн байгууллага болох Монгол улсын Сэлэнгэ аймгаар айлчлав. Аймгийн Засаг даргын орлогч Н. Батдорж Ли Ён Хуа дарга тэргүүтэй төлөөлөгчдийг халуунаар хүлээн авч угтав. Айлчлалын хүрээнд Сэлэнгэ аймгийн нутагт байх Монголд газар тариалангийн чиглэлээр томоохон хэмжээний үйл ажиллагаа явуулдаг “Гацуурт” компани, “Алтанбулаг” чөлөөт эдийн засаг, худалдааны бүс зэрэг газартай танилцаж, газар тариалан, ашигт малтмалын талаар хэлэлцэв. Уг айлчлалын үр дүнд Монголын газар тариалан, уул уурхайн салбарын өнөөгийн байдлын талаар судалж, Монголд бизнесийн үйл ажиллагаа явуулахыг сонирхож буй гишүн байгууллага, компанид тус болох үүднээс “зааварчилга” гаргах төлөвлөгөөтэй байна.