동북아시아지방정부연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Байгуулагдсан түүх

Холбооны танилцуулга Танилцуулга Байгуулагдсан түүх

Байгуулагдсан үндэслэл

Зөрчил, мөргөлдөөнөөс найрамдал, хамтын ажиллагаа руу
Тээвэр, харилцаа холбооны техник технологид дэвшил гарч, улс төрийн хурцадмал байдал намжсан зэргээс үүдэн улс хоорондын харилцаа илүү олон талтай, идэвхитэй болж байгаа билээ. Өнөөдөр ямар ч улс бусад бүс нутаг, улс орнуудтай улам ойртож харилцахгүйгээр үндэсний өрсөлдөх чадвар, бүс нутгийн хөгжлийг дэмжиж тэтгэж чадахгүй. Дэлхийн шинэ тогтолцоо “зөрчил мөргөлдөөнөөс найрамдал, хамтын ажиллагаа” руу шилжиж байна.
Дэлхийн эдийн засгийн шинэ зааг – Зүүн Хойд Азийн Бүсийн нэгдэл
Хятад, Монгол, Япон, Өмнөд ба Хойд Солонгос, Оросоос бүрдсэн Зүүн Хойд Азийн Бүс нь өдгөө хязгааргүй нөөц бололцоотой хэмээн тооцогдох болж дэлхийн эдийн засгийн гуравдахь тэнхлэг болсон билээ. Мөн Зүүн Хойд Азийн бүс хамтдаа хөгжих боломж улам бүр нэмэгдэж байна. Түүх, газарзүйн ойр дөт байдал дээр тулгуурлан хөгжсөн соёл, дээд боловсрол, эдийн засаг, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг олон салбарын идэвхитэй харилцаа, хамтын ажиллагаа энэ бүх нөхцлийг бүрдүүлж байна.
21-р зуунд практик солилцоо, хамтран ажиллах өөр арга замыг эрэлхийлэх нь
21-р зуунд цаг үеийн өөрчлөлттэй хөл нийлүүлэн, хамтдаа хөгжин цэцэглэхийн тулд, Зүүн Хойд Азийн Бүс нутагт харилцаа, хамтын ажиллагааны санаачлагыг гартаа авах бүсийн хэмжээний улс хоорондын байгууллага байгуулах шаардлагатай болсон.

Байгуулагдсан үйл явц

  • 1993 онд Японы Шиманэ мужийн Мазүэ хотод болсон Хятад, Япон, Солонгос, Орос 4 улсын орон нутгийн захирагч нар оролцсон Зүүн хойд Азийн бүсийн захиргаадын хурлаас гараагаа эхэлжээ.
  • 1994 онд онд Японы Хёго мужийн Изүши хотод болсон 2 дахь удаагийн хуралт, 1995 онд ОХУ-ын Хабаровск хотод болсон 3 дахь удаагийн хурлаар Зүүн хойд Азийн бүсийн орон нутгийн захиргаадыг нэгтгэсэн, байнгын үйл ажиллагаатай олон улсын байгууллага байгуулах шаардлагатай гэж үзжээ.
  • 1996 онд БНСУ-ын Кёнсанбүг мужийн Кёнжү хотод болсон уулзалтад 4 улсын 29 орон нутаг оролцсон бөгөөд энэ уулзалтаар Зүүн хойд Азийн бүс нутгийн Засаг захиргаадын холбоог үүсгэн байгуулж, “Холбооны үндсэн дүрэм”-ийг санал нэгтэй баталснаар олон улсын албан ёсны байгууллага болж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм.
  • 2004 онд БНХАУ-ын Хэйлонжан мужид болсон Бүгд хурлаар байнгын үйл ажиллагаатай Хэрэг эрхлэх газрыг байгуулахаар хэлэлцэн тохирч, БНСУ-ын Кёнсанбүг мужийн Пухан хотод байгуулахаар шийдвэрлэсэн юм.
  • 2005 оны 5 сард байнгын ажиллагаатай Хэрэг эрхлэх газрыг нээв.
  • 2012 оны 7 сард Хятад улсын Ниншя Хуйн ӨЗО-д болсон ажлын хорооны хурлаар Солонгос улсын Кёнсанбүг мужид Холбооны Хэрэг эрхлэх газрыг үргэлжлүүлэн байршуулах талаар тохиролцсон.

Үндсэн үзэл санаа

Зүүн хойд Азийн орон нутгууд тэгш эрх, харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр засаг захиргаа, эдийн засаг, соёл зэрэг бүхий л чиглэлээр харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэн бүс нутгийг хамтаар хөгжүүлэхийн зэрэгцээ дэлхийн энх тайвны үйл хэрэгт хувь нэмэр оруулна.

Холбооны тэмдэг

  • Энэхүү тэмдэгт даяаршлаар нээлттэй болсон дэлхийн бөмбөрцгийн хуучин дэлхийн зургийг фон болгож, ногоон өнгөөр 21-р зуунд дэлхийн шинэ тэнхлэг болон хөгжиж буй Зүүн хойд Азийн бүсийг илэрхийлэн, энх амгалан, эрүүл баян чинээлэг Зүүн хойд Азийн ирээдүйг бэлгэдсэн.
  • NEAR гэдэг нь North East Asia Regional Governments association –ий товчлол бөгөөд англи хэлний ойр дотно гэсэн утгийг ч илтгэнэ. Далбаанууд нь Холбоны гишүүн орон нутгууд харьяалагдах орныг илтгэх ба Холбоог даргалж байгаа орон нутгийн харьяа орны далбааг эхэнд нь, бусад орны далбааг англи хэлний цагаан толгойн дарааллаар байрлуулсан.