동북아시아지방정부연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Гол үйл ажиллагаа

Холбооны танилцуулга Танилцуулга Гол үйл ажиллагаа

Бүгд хурал(General Assembly)

Бүгд хурал гишүүн орон нутгийн даргаас бүрдэх шийдвэр гаргах дээд байгууллага бөгөөд 2 жил тутамд  хуралдаж, дараах чиг үүргийг гүйцэтгэнэ.

  • Гишүүн, сурвалжлагч гишүүн элсүүлэх, гишүүнээс түдгэлзүүлэх(2016 оны 9 сарын 27-ны өдөр агуулгад өөрчлөлт оруулсан)
  • Гишүүний татварын хэмжээг тогтоох, шийдвэрлэх
  • Холбооны Үндсэн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах
  • Холбоог татан буулгах, үйл ажиллагааг нь зогсоох асуудлыг шийдвэрлэх

  • Холбооны Хэрэг эрхлэх газрыг хаана байршуулах тухай шийдвэр гаргах
  • Аудиторуудыг томилох
  • Төсөв, тайлан баланс, ажлын төлөвлөгөөг батлах
  • Гишүүний татварын зарцуулалтын журмаар заасан зүйлийг батлах
  • Дараагийн бүгд хурлыг зохион байгуулахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх
  •  Холбооны ажлын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх
  • Шаардлагатай гэж үзсэн бусад зүйл

Холбооны үе үеийн тэргүүлэгчид

  • Анхны тэргүүлэгч(1996.9-1998.10 )Кёнсанбүг мужийн захирагч И Ы Гэн
  • 2-дох үеийн тэргүүлэгч (1998.10-2000.9 ) Тояама мужийн захирагч Нагауки
  • 3-дах үеийн тэргүүлэгч (2000.9-2002.9 ) Хёго мужийн захирагч Ито Тошицу
  • 4-дэх үеийн тэргүүлэгч (2002.9-2002.9) Хабаровск хязгаарын захирагч Исаев
  • 5-дах үеийн тэргүүлэгч (2002.9-2004-9) Хэйлонжан мужийн захирагч Жан Зүо Жи
  • 6-дах үеийн тэргүүлэгч (2004.9-2006.9) Пусан хотын захирагч Хо Нам Шиг
  • 7-дох үеийн тэргүүлэгч (2006.9-2008.9) Шаньдун мужийн захирагч Жиан Дамин
  • 8-дах үеийн тэргүүлэгч (2008.9-2010.9) Кёнги мужийн захирагч Ким Мүн Сү
  • 9-дэх үеийн тэргүүлэгч (2010.10-2012.10) Ниншя Хуйн ӨЗО-ны дарга Вуан Жон Вэй
  • 10-дахь үеийн тэргүүлэгч(2012. 7-2014.6) Жолланам мужийн захирагч Пак Жүн Ён
  •                                            ( 2014.7-2014.10) Жолланам мужийн захирагч Ли Наг Ён
  • 11-дэх үеийн тэргүүлэгч(2014.11 ~ 2015.09) Эрхүү мужийн захирагч Ерщенко Сергей Владимирович
  •                                            (2015.10 ~ 2016.09) Эрхүү мужийн захирагч Левченко Сергей Георгиевич
  • 12 дахь үеийн тэргүүлэгч(2016.10 ~ 2018.10) Хунан мужийн захирагчийг түр орлогч Ши Да Жин
  • 13 дахь удаагийн тэргүүлэгч(2018.11 ~ 2021.08) : Сахагийн БНУ-ын тэргүүн Айсен Николаев
  • 14 дөх удаагийн тэргүүлэгч(2021.08 ~ 2022.6) БНСУ-ын Үльсан хотын Захирагч Сун Чоль Ху
  •                                            (2022.07~2023.10) Үльсан хотын Захирагч Ким Дү Гём
  • 15 дахь удаагийн тэргүүлэгч (2023.10 ~ одоогийн байдлаар) БНХАУ-ын Ляонин мужийн Захирагч

Ажлын хэсгийн хорооны хурал(Working Committee)

Ажлын хэсгийн хороо нь гишүүн орон нутгуудийн даргын томилсон газрын дарга гэх мэт удирдах дээд албан тушаалтнаас бүрдэх ба удирдлага(хорооны дарга) нь Бүгд хурал зохион байгуулагдахаас жилийн өмнө хурлыг зарлан хуралдуулж дараах үйл ажиллагааг явуулна.

  • Шинэээр хийх ажлыг төлөвлөх, тодорхой төслийн талаар хэлэлцэх
  • Жилийн тайлан, санхүүгийн тайлан гаргах
  • Гишүүдийн санал бодлыг зохицуулах
  • Салбар хороог байгуулах, бүтэц, чиг үүрэг, үйл ажиллагаа зэргийн талаар шийдвэр гаргах
  • Бүгд хурлаас хариуцуулан үүрэгдсэн зүйлийг шийдвэрлэх
  • Зүүн хойд Азийн бодит харилцааны арга замыг эрэлхийлэх

Салбар (Sub-Committees)

Салбар хороодыг хариуцан зохицуулах сонирхолтой орон нутгийн байгууллагын хэлтэс, газрын удирдах түвшний албан тушаалтнаас бүрдэх бөгөөд шаардлагатай үед хурал зохион байгуулна.

Салбар хороо Хариуцсан муж
1. Эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны хороо Кёнсанбүг муж
2. Боловсрол, соёлын харилцааны хороо Шиманэ муж
3. Байгаль орчны хороо Тояма муж
4. Гамшгаас сэргийлэх хороо Хёго муж
5. Аялал жуулчлалын хороо Хэнан муж
6. Далай загасны аж үйлдвэрийн хороо Шаньдун муж
7. Эрдэс баялаг боловсруулалтын хороо Магадан муж
8. Эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн хороо Шаньси муж
9. Газар тариалангийн хороо Жолланам муж
10. Био эмчилгээ, аж үйлдвэрийн хороо Чүнчонбүг муж
11. Биеийн тамирын хороо Сахагийн БНУ
12. Тээвэр ложистикийн хороо Хэйлонжан муж
13. Олон улсын боловсон хүчний харилцааны хороо Жилинь муж
14. Олон улсын цахим худалдааны хороо Хэнан муж
15. Шинэчлэлийн хороо Хунан муж
16. Залуучуудын бодлогын хороо Красноярск хязгаар
17. Уламжлалт эмийн хороо Шаньси муж
18. Дижитал, Эдийн засгийн хороо Ляонин муж
19. Эрчим хүчний хамтын ажиллагааны хороо Өвөрмонголын ӨЗО