Газар нутагУур амьсгал |
- Газар нутаг : 167,996km²
- Байршил : Баруун Сибирийн зүүн өмнөд хэсэгт оршдог бөгөөд дэлхийн хамгийн том Сибирийн тал болон Алтайн нурууны уулзвар хэсэгт байрладаг. Баруун болон өмнөд нутаг нь Казакстантай хиллэдэг ба хойд болон зүүн хэсэг нь Оросын Новосибирск, Кемеров мужтай, зүүн өмнөд хэсгээрээ Алтайн хязгаартай хиллэдэг.
Алтайн хязгаар нь томоохон хэмжээний түүхий эд боловсруулах үйлдвэрүүд төвлөрсөн бөгөөд ачаа тээвэр, зорчигчийн галт тэрэг солбицон өнгөрдөг бүс юм. Мөн Орос, Монгол, Казакстантай холбогдох хурдны зам, Төв Ази, Сибирийн төмөр замтай холбогдох ба олон улсын нисэх онгоцны буудал зэрэг зам тээврийн дэд бүтэц хөгжсөн. Газарзүйн байрлал, зам тээврийн давуу байдал нь орон нутаг, улс хооронд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг бэхжүүлэх давуу талтай:
- Уур амьсгал : Цаг агаар зун нь халуун өвөл нь хүйтэн бөгөөд зөөлөн эх газрын уур амьсгалтай. Зундаа тэгш газраас уулархаг газар нь илүү сэрүүн бөгөөд өвөлдөө тэгш газраас уулархаг газар илүү дулаан байдаг. Цаг агаарын иймэрхүү таатай байдлын ачаар уулын хормой болон уулын нам дор газар томоохон хэмжээний тариалангийн аж ахуйнууд байрладаг ба эдгээр нь үр жимсний арвин ургацтай. 11 сарын эхэн үеэс цас ихээр орж эхлэн 3 сарын сүүл 4 сарын эхээр хайлдаг. 1-р сарын температур -17.6°C, 7-р сард +18.4°C байдаг. 1 жилийн хур тунадасын хэмжээ 250-350мм.
|
Хүн ам |
- Хүн ам : 2,317,153 хүн (2020 оны 1 сарын байдлаар)
- Хүн амын нягтрал : 13.8 хүн/㎢ (2020 оны 1 сарын байдлаар)
|
Аялал жуулчлалын газар |
- Алтайн хязгаар нь Баруун Сибирийн өмнөд хэсгийн зөөлөн дулаан уур амьсгалтай, арвин баялаг түүх соёлын дурсгалт газартайн хувьд төрөл бүрийн аялал жуулчлал, амралт сувилал, спортын салбарыг хөгжүүлэхийг зорьж байна.
- Амралт сувилал, органик бүтээгдэхүүн зэрэг биед эрч хүчийг өгдөгийн хувьд жуулчид очиход таатай газар юм.
- Алтайн хязгаарын төлөөлөх аялал жуулчлал, эдийн засгийн тусгай бүс “Хатан гол”, “Сибирийн зоос” казино бүс, амралт сувиллын хот “Белокуриха”-г дурдаж болно.
|
Ах дүүгийн харилцаат, нөхөрлөлийн харилцаат хот, муж(он) |
- Хятад : Шинжан Уйгурын ӨЗО (25.02.1999
- Солонгос : Ганвон муж(25.03.2015)
- Монгол: Улаанбаатар хот (06.09.1997), Ховд аймаг (15.11.1999), Баян-Өлгий аймаг (06.03.2006)
|