Газар нутагУур амьсгал |
- Газар нутаг : 167,996km²
- Байршил : Баруун Сибирийн зүүн өмнөд хэсэгт оршдог бөгөөд дэлхийн хамгийн том Сибирийн тал болон Алтайн нурууны уулзвар хэсэгт байрладаг. Баруун болон өмнөд нутаг нь Казакстантай хиллэдэг ба хойд болон зүүн хэсэг нь Оросын Новосибирск, Кемеров мужтай, зүүн өмнөд хэсгээрээ Алтайн хязгаартай хиллэдэг.
- Уур амьсгал : Цаг агаар зун нь халуун өвөл нь хүйтэн бөгөөд зөөлөн эх газрын уур амьсгалтай. Зундаа тэгш газраас уулархаг газар нь илүү сэрүүн бөгөөд өвөлдөө тэгш газраас уулархаг газар илүү дулаан байдаг. Цаг агаарын иймэрхүү таатай байдлын ачаар уулын хормой болон уулын нам дор газар томоохон хэмжээний тариалангийн аж ахуйнууд байрладаг ба эдгээр нь үр жимсний арвин ургацтай. 11 сарын эхэн үеэс цас ихээр орж эхлэн 3 сарын сүүл 4 сарын эхээр хайлдаг. 1-р сарын температур -17.6°C, 7-р сард +18.4°C байдаг. 1 жилийн хур тунадасын хэмжээ 250-350мм.
|