Газар нутаг, уур амьсгал |
- Газар нутаг : 4,247.16 км2
- Байршил : хойд өргөрөг 36° 16′ ~ хойд өргөрөг 36° 59′, зүүн уртраг 136° 46′ ~ зүүн уртраг 137°46′
- Уур амьсгал : жилийн дундаж хэм 15°C, жилийн дундаж хур тунадас 2,751мм
|
Хүн ам болон өрхийн тоо |
- Хүн ам : 1,032,108 хүн(2021 оны 2 сарын байдлаар)
- Өрхийн тоо : 413,877(2021 оны 2 сарын байдлаар)
- Хүн амын нягтрал : 259.3/㎢
|
Соёлын арга хэмжээ |
- Тояама муж нь эрт дээр үеэс уламжлагдан ирсэн нутгийн баяр ёслол ихтэй.
- Жил бүрийн 9 сард “Ачу Охара Казено Бонн” Японы Хакамагийн нөмрөгтэй том сэлэм барьсан залуу гашуудлын аялгуунд тааруулан бүжиглэдэг "Жоха Нагикия Мацури" 2 сард цас ихээр Гукаяама нутгийн уламжлалт баяр “Гукирику Удури” зэрэг арга хэмжээнүүд болдог ба өвөрмөц мэдрэмж төрүүлдэг. “Охара”-д жил бүрийн 9 сарын 1-3-ны өдрүүдэд 3 өдөр турш үүр цайтал төрөл бүрийн бүжиг бүжин дуулж хуурддаг Ачу Охара Сэцу баяр болдог ба таван зүйлийн үр тарианы төлөө залбирдаг. Хайрын дуу, хуучир хөгжмийн аялгуунд татгдан жуулчид ирдэг.
|
Аялал жуулчлалын гол газар・Соёлын өв |
- Тояама муж нь дэлхийд гайхагдах уулын аялалын зам Датэяма Күрубэ Альпен замаас эхсүлэн хөнгөн тэрэг (уул уурхайн, зам гүүрийн ажлын зориулалттай бага оврын задгай машин) трамвайгаар тойрон үзэж болох Курүбэ хавцал, Хокурикү хотын алдарт Уназки халуун рашаан, Дэлхийн соёлын өвд багтсан Когаяма тосгон, үндэсний үнэт өв болох Зүюүжү буддын сүм гэх мэт сэтгэл татам газруудтай. Тояама муж нь Зүүн Азийн Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн яармагт оролцон аялал жуулчлалын компани болон мэдээ, холбогдох хүнийг урих зэрэг тал дээр Тояамагийн сэтгэл татам байдлыг дэлхий дахинд таниулах төдийгүй гадаадын жуулчдыг татахаар идэвхийлэн ажиллаж байна.
- Тояама нь гайхамшигтай байгальтай бөгөөд Япондоо хамгийн өндрөөс унадаг Шомио хүрхрээ, хүний гар хүрээгүй Бижодаира үзэсгэлэнт онгон ой, Такаяама уулын ургамал цэцэглэсэн Мидагара, Хүхрийн хий гардаг аглаг тамын хөндий, ариун дагшин Датэяма уулын бэлгэдэл-Ояама, цавчим өндөр хадтай Цуруги уул гэх мэт газрууд аялагчдын анхаарлыг татдаг. Кабель машин, агаарын дүүжин зам, троллейбус зэргийг сэлгэх боломжтой зам тээвэр хөгжсөн. Жил бүрийн 4 сарын сүүлээр 20 метрээс дээш өндөртэй “цасан хөндий”-гөөр автобус нэвтрэн өнгөрч зун нь цэцгийн талбай, намар нь өнгө өнгөөр алаглах уулс гэх мэт байгалийн олон дүр зургийг харж болно.
- Когаяма нь царс модоор баялаг уулс, ногоон ойгоос хүнд цасыг сул асгахын тулд гурвалжилсан дээвэр тэнгэрлүү тэмүүлэх мэт оршдог. Будааны талбай ба тариан талбай, чулуун хашаа зэрэг нь уулын тосгоны үзэсгэлэнг бүрдүүлдэг бөгөөд цагийн урсгал буцан ухрах мэт мэдрэмж төрүүлдэг.
|
Ах дүүгийн харилцаат, нөхөрлөлийн харилцаат хот, муж(он) |
- Хятад, Ляонин муж(1984.5)
- Орос, Приморийн хязгаар(1992.8)
- Бразил, Сан Паулу муж(1985.7)
- Америк, Орегон муж(1991.10.)
|