본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Үндсэн дүрэм

Удиртгал

Зүүн хойд Азийн бүсийн нутгийн захиргаадын тэргүүнүүд харилцан ашигтай, тэгш эрхийн үндсэн дээр энэхүү Үндсэн дүрмийг баталж, дэлхийн энхтайванд хувь нэмрээ оруулж, засаг захиргаа, эдийн засаг, соёл зэрэг бүхий л салбарт хамтын ажиллагаа, харилцааг дэмжих замаар бүсийг хөгжүүлэхийн тулд Зүүн хойд Азийн нутгийн захиргаадын Холбоо хэмээх олон улсын байгууллагыг байгуулахаар харилцан тохиролцов.
/Энэ хэсэгт 2024 оны 9 сарын 26-ны өдөр өөрчлөлт оруулсан/

I бүлэг. Холбооны нэр, зорилго

  • 1-p зүйл (Нэр) Энэхүү байгууллагыг Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо「The Association of North East Asia Regional Governments」(Цаашид Холбоо гэх) гэж нэрлэнэ.
    /Энэ хэсэгт 2024 оны 9 сарын 26-ны өдөр өөрчлөлт оруулсан/
  • 2-p зүйл (Зорилго) Харилцан ашигтай, тэгш эрхийн үндсэн дээр байгуулагдсан тус “Холбоо” нь Зүүн хойд Азийг хамтдаа хөгжүүлэх, гишүүн орон нутгийн захиргааны байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааны сүлжээг байгуулж, харилцан ойлголцолд үндэслэсэн итгэлцлийг бий болгож улмаар дэлхийн энхтайвны үйл хэрэгт хувь нэмэр оруулахыг зорилго болгоно.
    /Энэ хэсэгт 2024 оны 9 сарын 26-ны өдөр өөрчлөлт оруулсан/
  • 3-p зүйл(Үйл ажиллагаа ) “Холбоо” дараах үйл ажиллагааг явуулна
    1. Зүүн хойд Азийн нутгийн захиргаадын Холбооны бүгд хурлыг тогтмол зохион байгуулна.
      /Энэ хэсэгт 2024 оны 9 сарын 26-ны өдөр өөрчлөлт оруулсан/
    2. Бүсийн эдийн засаг, технологийн хөгжлийн талаарх мэдээллийг цуглуулах, түгээх
    3. Харилцаа, хамтын ажиллагааны төслийг дэмжих, хэрэгжүүлэх
    4. Холбооны зорилтыг биелүүлэхэд холбоотой гэж үзсэн бусад шаардлагатай ажил

II бүлэг. Гишүүний хүрээ, эрх үүрэг

  • 4-р зүйл (Гишүүний хүрээ)
    1. Гишүүд нь Холбооны зорилгыг хүлээн зөвшөөрсөн буюу Зүүн хойд Азид байрлалтай БНАСАУ, БНСУ, БНХАУ, ОХУ, Монгол улс, Япон улсын орон нутгийн захиргааны байгууллагуудаас бүрдэнэ. Бүгд хурлын шийдвэрийн дагуу гишүүний тоог нэмэх боломжтой.
      /Энэ хэсэгт 2002 оны 9 сарын 11-ний өдөр, 2016 оны 9 сарын 27-ны өдөр, 2024 оны 9 сарын 26-ны өдөр өөрчлөлт оруулсан/
  • 4.2(Сурвалжлагч гишүүний хүрээ)
    1. Сурвалжлагч гишүүн нь Зүүн хойд Азийн бүсээс Азийн бусад бүсэд орших бөгөөд Холбооны зорилгыг хүлээн зөвшөөрч, Бүгд хурлаар гишүүнээр элсүүлэх тухай шийдвэр нь гарсан дээд шатны /муж, аймаг, бие даасан хот/ засаг захиргааны нэгжийг хэлнэ.
      /Энэ хэсэгт 2016 оны 9 сарын 27-ны өдөр шинээр заалт оруулсан/, /Энэ хэсэгт 2022 оны 9 сарын 21-ний өдөр, 2024 оны 9 сарын 26-ны өдөр өөрчлөлт оруулсан/
  • 4.3 (Тусгай гишүүний хүрээ)
    1. Холбооны үүсгэн байгуулах зорилготой санал нэгтэй байгаа, NEAR-ийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан орон нутгийн захиргаа, байгууллагыг Дээд түвшний ажлын хэсгийн хурал, Бүгд хурлаар тусгай гишүүнээр элсүүлэх шийдвэр нь гарсан гишүүнийг хэлнэ.
      /Энэ хэсэгт 2024 оны 3 сарын 18-ны өдөр шинээр заалт оруулсан/
  • 5-р зүйл (Гишүүний эрх үүрэг)
    1. Гишүүн нь Холбооноос явуулж буй төрөл бүрийн арга хэмжээ, үйл ажиллагаанд оролцох эрхтэй бөгөөд Холбооны үндсэн дүрэм, журмыг баримтлах үүрэгтэй.
  • 5.2 (Сурвалжлагч гишүүний эрх, үүрэг)
    1. Сурвалжлагч гишүүн нь 7-р зүйл буюу Холбооны удирдлагыг сонгох, удирдлагад сонгогдох эрх, 9-р зүйлийн 1 буюу санал өгөх эрхгүй
      /Энэ хэсэгт 2016 оны 9 сарын 27-ны өдөр шинээр заалт оруулсан/
  • 5.3 (Тусгай гишүүний эрх, үүрэг)
    1. Тусгай гишүүн нь 7-р зүйл буюу Холбооны удирдлагыг сонгох, удирдлагад сонгогдох эрх, 9-р зүйлийн 1 буюу санал өгөх эрхгүй.
      /Энэ хэсэгт 2024 оны 3 сарын 18-ны өдөр шинээр заалт оруулсан/

III бүлэг. Зохион байгуулалт, чиг үүрэг

1. р хэсэг. Бүгд хурал

  • 6-р зүйл (Бүтэц, үйл ажиллагаа) Бүгд хурал гишүүн орон нутгийн даргаас бүрдэх шийдвэр гаргах дээд байгууллага бөгөөд 2 жил тутамд зохиогдоно.
    /Энэ хэсэгт 2016 оны 9 сарын 27-ны өдөр, 2024 оны 9 сарын 26-ны өдөр өөрчлөлт оруулсан/
  • 7-р зүйл(Удирдлага) Бүгд хурал нь дараах удирдлагаас бүрдэнэ.
    1. Холбооны тэргүүлэгч нь 1 хүн байх бөгөөд, бүгд хурал зохион байгуулах орон нутгийн захиргааны байгууллагын дарга Холбооны тэргүүлэгч болно. Тэргүүлэгчээр ажиллах хугацаа нь Бүгд хурал зохион байгуулж дуусах өдөр хүртэл болно. Гагцхүү, дарга хүндэтгэх шалтгааны улмаас үүрэгт ажлаа хийх боломжгүй болсон тохиолдолд тухайн байгууллагын орлогч дарга Холбоог тэргүүлнэ
      /Энэ хэсэгт 2002 оны 9 сарын 11-ний өдөр, 2010 оны 10 сарын 28-ны өдөр, 2024 оны 9 сарын 26-ны өдөр өөрчлөлт оруулсан/.
    2. Аудитор нь улс бүрээс нэг хүн байх буюу санхүүгийн хяналт шалгалтыг хариуцах ба Бүгд хурлаас томилогдож, ажиллах хугацаа нь 7.1-тэй адил болно
      /Энэ хэсэгт 2016 оны 9 сарын 27-ны өдөр, 2024 оны 9 сарын 26-ны өдөр өөрчлөлт оруулсан/
    3. Гишүүний татварын журамд заасан зүйлд хамаарах тохиолдолд Холбооны тэргүүлэгч болон аудиторд сонгогдох, сонгох эрхийг хязгаарлаж болно
      /2016 оны 9 сарын 27-ны өдөр шинээр заалт оруулсан/
  • 8-р зүйл. Чиг үүрэг. Бүгд хурал нь дараах чиг үүргийг гүйцэтгэнэ
    1. Гишүүн, сурвалжлагч гишүүн элсүүлэх, гишүүнээс түдгэлзүүлэх
      /Энэ хэсэгт 2016 оны 9 сарын 27-ны өдөр өөрчлөлт оруулсан/
    2. Гишүүний татварын хэмжээг тогтоох, шийдвэрлэх
    3. Холбооны Үндсэн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах
    4. Холбоог татан буулгах, үйл ажиллагааг нь зогсоох асуудлыг шийдвэрлэх
    5. Холбооны Хэрэг эрхлэх газрыг хаана байршуулах тухай шийдвэр гаргах
    6. Аудиторуудыг томилох
    7. Төсөв, тайлан баланс, ажлын төлөвлөгөөг батлах
    8. Гишүүний татварын зарцуулалтын журмаар заасан зүйлийг батлах
      /Энэ хэсэгт 2016 оны 9 сарын 27-ны өдөр шинээр заалт оруулсан/
    9. Дараагийн Бүгд хурлыг зохион байгуулахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх
    10. Холбооны ажлын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх
    11. Шаардлагатай гэж үзсэн бусад зүйл
  • 9-р зүйл (Шийдвэр, тогтоол гаргах) Бүгд хурлаас шийдвэр гаргахдаа дараах журмыг баримтална.
    1. Гишүүн орон нутгийн захиргааны байгууллага бүр нэг саналын эрхтэй. Гагцхүү гишүүний татварын журамд заасан зүйлтэй хамаарах тохиолдолд гишүүний санал өгөх эрхийг хязгаарлана
      /Энэ хэсэгт 2016 оны 9 сарын 27-ны өдөр, 2024 оны 9 сарын 26-ны өдөр өөрчлөлт оруулсан/
    2. 8-р зүйлийн 1, 5-р заалтад заасан зүйлийг бүртгэлтэй гишүүдийн талаас дээшхи ирсэн болон ирсэн гишүүдийн гуравны хоёроос дээшхийн саналаар шийдвэрлэнэ.
      /Энэ хэсэгт 2016 оны 9 сарын 27-ны өдөр өөрчлөлт оруулсан/
    3. 8.6, 8.11-р заалтын хувьд бүртгэлтэй гишүүдийн талаас дээшхи ирсэн болон ирсэн гишүүдийн талаас дээшхийн саналаар шийдвэрлэнэ.
      /Энэ хэсэгт 2016 оны 9 сарын 27-ны өдөр өөрчлөлт оруулсан/
    4. Санал өгөх эрх бүхий гишүүн орон нутаг бичгээр саналаа илэрхийлсэн тохиолдолд хуралд ирсэнд тооцож болно.
      /Энэ хэсэгт 2022 оны 9 сарын 21-ний өдөр шинээр заалт оруулсан/
  • 9.2 (Дээд түвшний Ажлын хэсгийн хуралд шийдвэр гаргах эрхийг шилжүүлэх)Бүгд хурал зохиогдохгүй жилд Үндсэн дүрмийн 8.1, 8.7, 8.8-ын заалттай холбоотойгоор шийдвэр гаргах эрхийг Ажлын хэсгийн хороонд итгэмжлүүлж болно.
    /Энэ хэсэгт 2016 оны 9 сарын 27-ны өдөр шинээр заалт оруулсан/

2. р хэсэг. Дээд түвшний Ажлын хэсгийн хурал

  • 10-р зүйл. Зохион байгуулалт, үйл ажиллагаа
    1. Ажлын хэсгийн хороо нь гишүүн орон нутгуудийн даргын томилсон газрын дарга гэх мэт удирдах дээд албан тушаалтнаас бүрдэх ба хариуцагч(хорооны дарга) нь Бүгд хурал зохион байгуулагдахаас жилийн өмнө хурлыг зарлаж хуралдуулна. Гагцхүү Ажлын хэсгийн хорооны дарга шаардлагатай гэж үзсэн тохиолдолд түр ажлын хэсгийн хороонй хурлыг зарлан хуралдуулна.
      /Энэ хэсэгт 2014 оны 10-р сарын 22-ны өдөр шинээр заалт оруулж, 2018 оны 10 сарын 29-ний өдөр, 2024 оны 9 сарын 26-ны өдөр өөрчлөлт оруулсан/
    2. Ажлын хэсгийн хорооны даргаар Холбооны тэргүүлэгчийн харьяа орон нутгийн захиргааны байгууллагын орлогч дарга ажиллана.
    3. Ажлын хэсгийн хорооны дарга нь хурлын үр дүнг Бүгд хурлаар тайлагнана.
    4. Ажлыг саадгүй хэрэгжүүлж, явуулахын тулд Ажлын хэсгийн хорооны туслан гүйцэтгэх байгууллага болгон чиглэл бүрээр салбар хороог байгуулна. Гагцхүү шинээр байгуулсан салбар хороог Бүгд хурлаар тайлагнана
      /Энэ хэсэгт 1998 оны 10 сарын 21-ний өдөр шинээр заалт оруулж, 2018 оны 10 сарын 29-ний өөрчлөлт оруулсан/
  • 11-р зүйл. Чиг үүрэг. Ажлын хэсгийн хороо дараах чиг үүрэгтэй.
    1. Шинээр хийх ажлыг төлөвлөх, тодорхой төслийн талаар хэлэлцэх
    2. Жилийн тайлан, санхүүгийн тайлан гаргах
    3. Гишүүн орон нутгуудын саналыг зохицуулах
      /Энэ хэсэгт 2024 оны 9 сарын 26-ны өдөр өөрчлөлт оруулсан/
    4. Бүгд хурал, Дээд түвшний ажлын хэсгийн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх
    5. Шаардлагатай гэж үзсэн бусад зүйл

3. р хэсэг. Хэрэг Эрхлэх Газар

  • 12-р зүйл. Зохион байгуулалт, үйл ажиллагаа. Хэрэг эрхлэх газар нь байнгын үйл ажиллагаатай байгууллага болохын хувьд гишүүн улсуудын орон нутгийн захиргааны байгууллага бүрт шаардлагатай бол холбоо барих аппарат байгуулж болно. Хэрэг эрхлэх газрын Гёнсанбүг мужид удаан хугацаанд байршуулна. Гагцхүү гэнэтийн шалтгаан үүссэн тохиолдолд Бүгд хурлын шийдвэрээр Хэрэг эрхлэх газрыг байршуулах газрыг өөрчилж болно.
    /Энэ хэсэгт 2004 оны 9 сарын 8-ны өдөр, 2014 оны 10 сарын 22-ны өдөр, 2024 оны 9 сарын 26-ны өдөр өөрчлөлт оруулсан/
  • 13-р зүйл. Удирдлага, ажилтнууд. Хэрэг эрхлэх газар дараах удирдлага, ажилтнуудтай байна.
    1. Хэрэг эрхлэх газрын дарга буюу ерөнхий нарийн бичгийн дарга 1 хүн байх бөгөөд Хэрэг эрхлэх газар байрлаж буй тухайн орон нутгийн эрх баригч тохирох хүнийг санал болгож, Бүгд хурлаар дээрх албан тушаалд сонгож томилно.
      /Энэ хэсэгт 2004 оны 9 сарын 8-ны өдөр, 2024 оны 9 сарын 26-ны өдөр өөрчлөлт оруулсан/
    2. Тус газрын ажилтнууд нь Холбооны гишүүн байгууллагуудаас томилогдсон төрийн албан хаагчдаас бүрдэнэ. Гагцхүү Ерөнхий нарийн бичгийн дарга шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Холбооны тэргүүлэгчийн зөвшөөрлийг авсны дараа тусгай арга замаар ажилтнуудыг бүрдүүлж болно.
  • 14-р зүйл (Чиг, үүрэг) Хэрэг эрхлэх газар нь дараах чиг үүрэгтэйгээр ажиллана.
    1. Төсөв зохиох, гүйцэтгэх
    2. Бизнесийн төлөвлөгөө, тогтмол тайлан болон санхүүгийн тайлан гаргах
    3. Гишүүн орон нутгуудын саналыг зохицуулах
      /Энэ хэсэгт 2024 оны 9 сарын 26-ны өдөр өөрчлөлт оруулсан/
    4. Бүгд хурал болон Ажлын хэсгийн хорооны хурлын шийдвэрийг гүйцэтгэх
    5. Шаардлагатай гэж үзсэн бусад зүйл
  • 15-р зүйл. Санхүү
    • 15.1 Хэрэг эрхлэх газрын санхүүжилт нь тусгай данстай байх бөгөөд гишүүн орон нутгийн захиргаадын хураамж болон бусад орлогоор санхүүжүүлнэ
      /Энэ хэсэгт 2024 оны 9 сарын 26-ны өдөр өөрчөлт оруулсан/
    • 15.2 Санхүүтэй холбоотой асуудлыг дараах байдлаар түр хугацаанд хэрэгжүүлнэ
      1. Холбооны гишүүд орон нутаг хураамж төлөх үүрэгтэй бөгөөд хураамжийн удирдлага, зохицуулалтыг тусдаа хураамжийн журмыг дагна./2016 оны 9 сарын 27-ны өдөр шинээр заалт оруулсан/
      2. Бүгд хурал болон Дээд түвшний ажлын хэсгийн хурал зохион байгуулах зардлыг дараах байдлаар гаргана.
        • Зардлыг тухайн хурал зохион байгуулж буй орон нутгийн захиргаа хариуцна. Гагцхүү хуралд оролцогч орон нутгийн төлөөлөгчдийн байр, хоолны зардлыг тухайн орон нутгийн захиргаанаас зохих хэмжээгээр авч болно. /2024 оны 9 сарын 26-ны өдөр шинээр заалт оруулсан/
        • б. Байгалийн гамшиг зэрэг зайлшгүй нөхцөл байдлаас үүдэн хурал зохион байгуулах зардлыг хуваан хариуцахад хүндрэлтэй байгаа орон нутгийн захиргаадын хувьд, гишүүн орон нутгийн захиргаадын зөвшилцлөөр тусгайлан зохих хөнгөлөлтийг үзүүлж болно. /2022 оны 9 сарын 21-ний өдөр, 2024 оны 9 сарын 26-ны өдөр өөрчлөлт оруулсан/
      3. Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны зардлыг тухайн газар байрлаж буй орон нутгийн захиргаа хариуцна. /2024 оны 9 сарын 26-ны өдөр өөрчлөлт оруулсан/
      4. Бусад хамтын үйл ажиллагаанд шаардлагатай зардлыг уг ажлыг санаачилсан орон нутгаас гаргах бөгөөд уг ажилд өөр бусад гишүүн орон нутгууд оролцох тохиолдолд харилцан тохиролцсоны үндсэн дээр хуваан хариуцаж болно./2024 оны 9 сарын 26-ны өдөр өөрчлөлт оруулсан/

4-р хэсэг. Холбоог дэмжин тэтгэгч байгууллага

  • 16-р зүйл. Зүүн хойд Азийн бүсийн хөгжилд хувь нэмэр оруулахын тулд гишүүн орон нутгууд Холбооны үйл ажиллагааг дэмжигч байгууллага (цаашид Холбоог дэмжигч байгууллага гэх) байгуулж болно. /1998 оны 9 сарын 21-ний өдөр шинэ заалт оруулсан, 2024 оны 9 сарын 26-ны өдөр өөрчлөлт оруулсан /
  • 17-р зүйл (Бүртгэл)
    1. Гишүүн орон нутаг “Холбоог дэмжих байгууллага”-ыг байгуулах тохиолдолд тухайн гишүүн орон нутгийн захиргааны байгууллагын хүсэлтийн дагуу Холбоонд бүртгэнэ /1998 оны 10 сарын 21-ний өдөр шинэ заалт оруулсан/ /Энэ хэсэгт 2024 оны 9 сарын 26-ны өдөр өөрчлөлт оруулсан/
    2. Холбоог дэмжигч байгууллага нь үйл ажиллагааны явцыг Холбоонд тайлагнана. /1998 оны 10 сарын 21-ний өдөр шинэ заалт оруулсан/

IV бүлэг. Бусад зүйл

  • 18-р(зүйл) Хүчин төгөлдөр болох. Энэхүү үндсэн дүрэм нь 2016 оны 9 сарын 27-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр байна./2016 оны 9 сарын 27-ны өдөр өөрчлөлт оруулсан/
  • 19-р зүйл (Гишүүний хүрээ) 1996 онд болсон Зүүн хойд Азийн бүсийн засаг захиргаадын хуралд оролцож уг үндсэн дүрмийг хүлээн зөвшөөрсөн байгууллагыг “Холбоо”-г үүсгэн байгуулсан гишүүн гэнэ. /2024 оны 9 сарын 26-ны өдөр өөрчлөлт оруулсан/
  • 20-р зүйл(Хэл) Энэхүү үндсэн дүрмийг гишүүн орон нутгийн харьяа орны хэл ба англи хэлээр үйлдэж эх хувийг нь Холбооны Хэрэг эрхлэх газар байрлаж байгаа орон нутгийн захиргааны байгууллагын бичиг хэргийн архивт хадгалуулж, хуулбарыг гишүүн байгууллагууд хадгална. /2010 оны 10 сарын 28-ны өдөр өөрчлөлт оруулсан, 2024 оны 9 сарын 26-ны өдөр өөрчлөлт оруулсан/
    Үүнийг гэрчлэн орон нутгийн захиргаадын байгууллагуудаас итгэмжлэгдсэн төлөөлөгчид 1996 оны 9 сарын 12-ны өдөр БНСУ-ны Гёнсанбүг мужийн Гёнжү хотноо Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбооны Үндсэн дүрэмд гарын үсэг зурсан болно. /2024 оны 9 сарын 26-ны өдөр өөрчлөлт оруулсан/

Нэмэлт өөрчлөлт

Энэхүү үндсэн дүрэм 1998 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс хүчин төгөлдөр болно.

Нэмэлт өөрчлөлт

Энэхүү үндсэн дүрэм 2002 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс хүчин төгөлдөр болно.

Нэмэлт өөрчлөлт

Энэхүү үндсэн дүрэм 2004 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс хүчин төгөлдөр болно.

Нэмэлт өөрчлөлт

Энэхүү үндсэн дүрэм 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс хүчин төгөлдөр болно

Нэмэлт өөрчлөлт

Энэхүү үндсэн дүрэм 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс хүчин хүчин төгөлдөр болно.

Нэмэлт өөрчлөлт

Энэхүү үндсэн дүрэм 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс хүчин хүчин төгөлдөр болно.

Нэмэлт өөрчлөлт

Энэхүү үндсэн дүрэм 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс хүчин хүчин төгөлдөр болно.

Нэмэлт өөрчлөлт

Энэхүү үндсэн дүрэм 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс хүчин хүчин төгөлдөр болно.

Нэмэлт өөрчлөлт

Энэхүү үндсэн дүрэм 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хүчин хүчин төгөлдөр болно.

Нэмэлт өөрчлөлт

Энэхүү үндсэн дүрэм 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс хүчин хүчин төгөлдөр болно.

Нэмэлт өөрчлөлт

Энэхүү үндсэн дүрэм 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс хүчин хүчин төгөлдөр болно.