Бүтэц бүрэлдэхүүн
- Ажлын хэсгийн хорооны туслах байгууллагын хувьд Ажлын хэсгийн хорооноос Бүгд хурлын шийдвэрийн дагуу салбар хороог бүрдүүлнэ.
- Салбар хороодын бүрэлдэхүүнд салбар хороог тухайн хороог хариуцан ажиллуулах сонирхолтой орон нутгийн холбогдох хэлтэс, тамгын газрын хэлтсийн даргийн түвшний албан тушаалтан багтах ба салбар хорооны үйл ажиллагааг явуулах, зохицуулах орон
нутгийг сонгож ажиллуулна.
Чиг үүрэг
- Холбооны зүгээс санал болгосон төсөл, зорилтыг явуулахад дэмжлэг үзүүлж, салбар хорооны хуралд оролцогч орон нутгуудаас санал болгосон төслийн талаар судалж, хэлэлцэнэ.
- Салбар хороодын үйл ажиллагааг Ажлын хэсгийн хороонд тайлагнана.
Өнөөгийн байдал
- 1998 он. Эдийн засаг, худалдаа, Соёлын харилцаа, Байгаль орчин, Гамшгаас сэргийлэх, Ерөнхий харилцаа гэсэн чиглэлээр 5 хороо байгуулагдсан.
- 2004 он. Хилийн хамтын ажиллагааны хороо байгуулагдсан.
- 2006 он. Шинжлэх ухаан, технологийн хороо байгуулагдсан
- 2008 он. Аялал жуулчлалын хороо, Далай загасны аж үйлдвэрийн хороог байгуулсан.
- 2008 он. Ерөнхий харилцааны хороо, Соёлын харилцааны хороог нэгтгэн Боловсрол, соёлын харилцааны хороо хэмээн нэрийг ньөөрчлөх болсон бөгөөд 2008 оны байдлаар 8 хороо үйл ажиллагаа явуулж байсан.
- 2010 он. Эрдэс баялаг, нөөц боловсруулалт, зохицуулалтын хороо, Хүүхэд эмэгтэйчүүдийн хороо, Эрим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн хороог байгуулсан.
- 2011 он. Газар тариалангийн харилцааны хороо, Био эмчилгээ, аж үйлдвэрийн хороог байгуулсан.
- 2013 он. Биеийн тамирын хороог байгуулсан.
- 2017 он. Тээвэр ложистикийн хороо, Олон улсын тээвэр ложистикийн хороо, Олон улсын цахим худалдааны хороо, Олон улсын боловсон хүчний харилцааны хороог байгуулан Хилийн хамтын ажиллагааны хороо, Шинжлэх ухаан, технологийн хороо, Хүүхэд
эмэгтэйчүүдийн хороог татан буулгасан.
- 2023 онд Дижитал эдийн засгийн хороо, Эрчим хүчний хамтын ажиллагааны хороо байгуулагдсан.
ЗХАНЗХ-ны Салбар хороодыг байгуулах болон ажиллуулах тухай журам
Боловсруулсан 1998. 10. 21.
Хэсэгчлэн өөрчлөлт оруулсан 2007. 9. 4.
Хэсэгчлэн өөрчлөлт оруулсан 2008. 9. 2.
Хэсэгчлэн өөрчлөлт оруулсан 2010. 10. 28.
Хэсэгчлэн өөрчлөлт оруулсан 2011. 7. 19.
Хэсэгчлэн өөрчлөлт оруулсан 2013. 9. 11.
Хэсэгчлэн өөрчлөлт оруулсан 2017. 9. 26.
Хэсэгчлэн өөрчлөлт оруулсан 2018. 10. 29.
Хэсэгчлэн өөрчлөлт оруулсан 2023. 10. 25.
Энэхүү журамд ЗХАНЗХ-ны үндсэн дүрмийн 10-р зүйлийн 4-ийн дагуу салбар хороо байгуулах болон ажиллуулах тухай заасан болно. (2017 оны 9 дүгээр сарын 26-нд нэмэлт өөрчлөлт оруулсан)
- 1-р зүйл (Салбар хороо байгуулах)
- ЗХАНЗХ-ны Бүгд хурал болон Дээд түвшний Ажлын хэсгийн хорооны хурлаар хэлэлцсэн тусгай төсөл эсвэл зорилт (цаашид тусгай төсөл гэх)-ыг саадгүй хэрэгжүүлэхийн
тулд салбар бүрээр дэд хороодыг байгуулна. (2017 оны 9 дүгээр сарын 26-нд агуулгад өөрчлөлт оруулсан)
- 2-р зүйл (Салбар хороодын нэр, ангилал) Холбоо нь дараах салбар хороодоос бүрдэнэ.
- 1. Эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны (2013 оны 9-р сарын 11-нд нэрийг нь өөрчилсөн)
- 2. Байгаль орчны хороо
- 3. Боловсрол, соёлын харилцааны хороо (2008 оны 9-р сарын 2-нд нэгдсэн)
- 4. Гамшгаас сэргийлэх хороо
- 5. Хилийн хамтын ажиллагааны хороо (2017 оны 9-р сарын 26-нд татан буугдсан)
- 6. Шинжлэх ухаан, технологийн хороо (2017 оны 9-р сарын 26-нд татан буугдсан)
- 7. Далай, загасны аж ахуйн хороо (2008 оны 9-р сарын 2-нд байгуулагдсан)
- 8. Аялал жуулчлалын хороо (2008 оны 9-р сарын 2-нд байгуулагдсан)
- 9. Эрдэс баялаг зохицуулалт, боловсруулалтын хороо (2010 оны 10-р сарын 28-нд байгуулагдсан, 2017 оны 9-рсарын 26-нд өөрчлөгдсөн)
- 10. Эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн хороо (2010 оны 10-р сарын 28-нд байгуулагдсан)
- 11. Хүүхэд эмэгтэйчүүдийн хороо (2017 оны 9-р сарын 26-нд татан буугдсан)
- 12. Био эмчилгээний аж үйлдвэрийн хороо (2011 оны 7-р сарын 19-нд байгуулагдсан)
- 13. Газар тариалангийн аж үйлдвэрийн хороо (2011 оны 7-р сарын 19-нд байгуулагдсан)
- 14. Биеийн тамирын хороо (2013 оны 9-р сарын 11-нд байгуулагдсан)
- 15. Тээвэр ложистикийн хороо (2017 оны 9-р сарын 26-нд байгуулагдсан)
- 16. Олон улсын боловсон хүчний харилцааны хороо (2017 оны 9-р сарын 26-нд байгуулагдсан)
- 17. Олон улсын цахим худалдааны хороо (2017 оны 9-р сарын 26-нд байгуулагдсан)
- 18. Шинэчлэлийн хороо (2018 оны 10-р сарын 29-нд байгуулагдсан)
- 19. Залуучуудын бодлогын хороо (2018 оны 10-р сарын 29-нд байгуулагдсан)
- 20. Уламжлалт ардын эмийн хороо (2018 оны 10-р сарын 29-нд байгуулагдсан)
- 21. Эрчим хүчний хамтын ажиллагааны хороо(2023 оны 10-р сарын 25-нд байгуулагдсан)
- 22. Дижитал эдийн засгийн хороо(2023 оны 10-р сарын 25-нд байгуулагдсан)
- 3-р зүйл (Чиг үүрэг)
- ① Салбар хороод гишүүн орон нутгуудаас санал болгон явуулж буй төсөл хөтөлбөрийг саадгүй, үр ашигтай 82 Appendix The Association of North East Asia Regional
Governments Annual Report 2023 Appendix 83явуулахын тулд гишүүдийн саналыг зохицуулах, төлөвлөсөн ажлыг тодорхой бүтээлч байдлаар хэрэгжүүлэх талаар нягтлан хэлэлцэнэ. (2017 оны 9-р сарын 26-нд агуулгад өөрчлөлт оруулсан)
- ② Салбар хороод нь хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, төслүүдийг нягтлан хэлэлцсэний дараа үр дүнг нь Дээд түвшний Ажлын хэсгийн хорооны хурлаар тайлагнана. (2017 оны
9-р сарын 26-нд агуулгад өөрчлөлт оруулсан.
- 4-р зүйл (Бүтэц)
- Салбар хороод нь тухайн хороог ажиллуулах сонирхолтой захиргааны байгууллага буюу ЗДТГ-ын хэлтэс, газрын удирдах албан тушаалтнаас бүрдэнэ.
- 5-р зүйл (Үйл ажиллагаа)
- ① Салбар хороод бүрийн харилцаа холбоо, зохицуулалт, үйл ажиллагааг хариуцсан нэг байгууллага (цаашид зохицуулагч байгууллага гэх) байна. (2017 оны 9-р сарын
26-нд агуулгад өөрчлөлт оруулсан)
- ② Зохицуулагч байгууллагын хугацаа 2 жил бөгөөд хугацааг үргэлжлүүлэн сунгаж болох ба хороог өөр орон нутагтай хамтарч зохицуулагчаар ажиллаж болно. (2011 оны
7-р сарын 19-нд тогтоосон, 2017 оны 9-р сарын 26-нд агуулгад өөрчлөлт оруулсан)
- ③ Салбар хороод факс, шуудан зэрэг холбоо харилцааны арга хэрэгсэлд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулна. (2017 оны 9-р сарын 26-нд агуулгад өөрчлөлт оруулсан)
- ④ Салбар хороод нь үүрэгт ажиллах хугацаандаа нэгээс дээш удаа хурал зохион байгуулах ба холбогдох үйл ажиллагааг явуулна. (2011 оны 7-р сарын 19-нд тогтоосон,
2017 оны 9-р сарын 26-нд агуулгад өөрчлөлт оруулсан)
- ⑤ Зохицуулагч орон нутаг салбар хорооны үйл ажиллагаанд гишүүн орон нутгуудыг өргөнөөр оролцуулахын тулд хичээн ажиллана. (2011 оны 7-р сарын 19-нд тогтоосон,
2017 оны 9-р сарын 26-нд агуулгад өөрчлөлт оруулсан)
- ⑥ Шаардлагатай тохиолдолд Дээд түвшний Ажлын хэсгийн хорооноос Салбар хороодын үйл ажиллагааг дүгнэнэ. (2011 оны 7-р сарын 19-нд тогтоосон)
- ⑦ Зохицуулагч орон нутаг салбар хорооны үйл ажиллагааг 2-оос дээш жил явуулаагүй, өөр орон нутаг тухайн хорооны зохицуулагчаар ажиллах хүсэлтэй тохиолдолд
Холбооны Хэрэг эрхлэх газраас хорооны зохицуулагчийг солих тухай саналыг Дээд түвшний Ажлын хэсгийн хорооны хуралд дэвшүүлнэ. (2018 оны 10-р сарын 29-нд тогтоосон)
- ⑧ Дээд түвшний Ажлын хэсгийн хорооны хурлаас сонгох эрхтэй гишүүдийн олонхын ирц, ирсэн гишүүдийн олонхын саналаар хорооны зохицуулагчийг солих шийдвэр гаргана.
(2018 оны 10-р сарын 29-нд тогтоосон)
- 6-р зүйл (Оролцоо)
- ① Холбооны бүх гишүүн орон нутаг салбар хорооны үйл ажиллагаанд оролцох эрхтэй. (2011 оны 7-р сарын 19-нд тогтоосон)
- ② Салбар хорооны үйл ажиллагааг идэвхжүүлж, бодит харилцаа, хамтын ажиллагааг явуулахын тулд хорооны зохицуулагч нь гишүүн орон нутгийн холбогдох салбарын
мэргэжилтэн, компанийн төлөөлөл зэрэг холбогдох хүмүүсийг хорооны хуралд оролцуулна. (2017 оны 9-р сарын 26-нд тогтоосон)
- 7-р зүйл (Зардал)
- Салбар хороог ажиллуулахад шаардагдах зардлыг тухайн хороог зохицуулагч орон нутаг хариуцан гаргана. Гагцхүү салбар хорооноос хурал зохион байгуулахад зарчмын
хувьд хуралд оролцогч талаас унаа тээвэр, буудлын зардлаа хариуцна.
- 8-р зүйл (Хэрэг эрхлэх газартай хамаарах нь)
- Зохицуулагч байгууллага нь хорооны хурлаар хэлэлцсэн зүйлийг Хэрэг Эрхлэх Газарт бичгээр хүргэж, Хэрэг Эрхлэх Газар нь салбар хорооны хуралд ороогүй бусад
байгууллагуудад бичгээр хүргэнэ. (2011 оны 7-р сарын 19, 2017 оны 9-р сарын 26-нд агуулгад өөрчлөлт оруулсан)
- 9-р зүйл (Журамд нэмэлт оруулах)
- Дээд түвшний Ажлын хэсгийн хорооны хурлаар энэ журамд нэмэлт өөрчлөлт оруулна.
- Нэмэлт өөрчлөлт
- Энэхүү журам нь 1998 оны 10-р сарын 21-ний өдрөөс эхлэн хүчинтэй.
- Нэмэлт өөрчлөлт
- Энэхүү журам нь 2007 оны 9-р сарын 4-ний өдрөөс эхлэн хүчинтэй.
- Нэмэлт өөрчлөлт
- Энэхүү журам нь 2008 оны 9-р сарын 2-ны өдрөөс эхлэн хүчинтэй.
- Нэмэлт өөрчлөлт
- Энэхүү журам нь 2010 оны 10-р сарын 28-ны өдрөөс эхлэн хүчинтэй.
- Нэмэлт өөрчлөлт
- Энэхүү журам нь 2011 оны 7-р сарын 19-ний өдрөөс эхлэн хүчинтэй.
- Нэмэлт өөрчлөлт
- Энэхүү журам нь 2013 оны 9-р сарын 11-ний өдрөөс эхлэн хүчинтэй.
- Нэмэлт өөрчлөлт
- Энэхүү журам нь 2017 оны 9-р сарын 26-ны өдрөөс эхлэн хүчинтэй.
- Нэмэлт өөрчлөлт
- Энэхүү журам нь 2018 оны 10-р сарын 29-ний өдрөөс эхлэн хүчинтэй.
- Нэмэлт өөрчлөлт
- Энэхүү журам нь 2023 оны 10-р сарын 25-ны өдрөөс эхлэн хүчинтэй
※ Салбар хороо бүрийн нэрийг оруулбал тухайн салбар хорооны хөүмпэйж-д орох болно.